500 жишиг хашаа барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

500 жишиг хашаа барихаар болжээ

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 500 жишиг хашаа барихаар болжээ.

Нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийнхээ санал санаачлагыг аймаг орон нутгаас дэмжин хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн зун аймгийн Засаг дарга жишиг хашаа, гудамж байгуулахад иргэн бүрийн зүтгэл санаачлагыг нэмэгдүүлэх үүднээс уриалга гаргасан. Энэ уриалгын дагуу Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа орон нутагтаа жишиг болохуйц 500 хашааг барихаар боллоо. Энэ талаар болон бусад салбарт хамтран ажиллаж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах санамж бичигт өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа нар гарын үсэг үзэглэлээ.

Жаргалант суманд баригдах жишиг болохуйц 500 хашааг Хөгжлийн төлөө сангийн орон нутгийн төлөөлөгчийн газраас хариуцан зохион байгуулах бөгөөд баригдаж дууссаны дараагаар аймгаас тогтоосон жишиг үнийн саналын дагуу газар хүссэн иргэддээ өмчлүүлэх аж.

Эх сурвалж: www.khovd.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж