Түрээсийн төлбөрийн жишиг үнийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Түрээсийн төлбөрийн жишиг үнийг хэлэлцэнэ

НИТХ-ын хуралдаанаар Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан маргааш /09.26/ 09.00 цагт "Хангарьд" ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн тариф батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байршил тогтоох тухай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулж, нэр дэвшүүлэх тухай, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэнэ. Дээрхи асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хороодын хурлаар төлөөлөгчдийн саналыг авсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж