Кёнсанбүг мужтай хамтран форум зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Кёнсанбүг мужтай хамтран форум зохион байгуулна

Кёнсанбүг мужтай хамтран хөрөнгө оруулалт, бизнесийн форум зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/896 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хот ба Солонгос Улсын Кёнсанбүг муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо хоёр талын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны форум зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлах бөгөөд 2 хотын бизнес хамтын ажиллагааны форумыг 10 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харлцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж