Монголбанкийг шалгах Ажлын хэсэг байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Монголбанкийг шалгах Ажлын хэсэг байгуулагджээ

МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүсэлт гаргаж, Монголбанкийг шалгах хүсэлт гаргасны дагуу байнгын хорооны хуралдаанаас шийдвэр гаргаж, Ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтаж байгаа аж. 

Ажлын хэсгийнхэн Монгол Улсын гадаад  валютын нөөц, огцом өсөлт, бууралт болон Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, “Чингис бонд”-ын зарцуулалтын талаар шалгалт хийж, дүнгээ Байнгын хороо болон УИХ-д танилцуулахаар болжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж