Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Шерийн шинэ дүр төрх

1980-аад оны үед од болон гялалзаж асан Оскарын шагналт жүжигчин, дуучин Шер удаан хугацааны дараа хөгжмийн ертөнцөд эргэн ирээд буй билээ.  “Woman"s World” хэмээх шинэ синглээ өнгөрсөн сард сонсогчдын хүртээл болгоод буй дуучин Шер сүүлийн үед “Closer To The Truth” гэх шинэ цомгийнхоо сурталчилгааны ажлаар тун завгүй яваа гэнэ. Өдгөө 67 настай Шер шинэ уран бүтээл гаргахынхаа хажуугаар дүр төрхөө ч шинэчилж, үсээ цайвар өнгөтэй болгосон байна. Харин зарим шүтэн бишрэгчид нь Шерийн үснийхээ өнгийг цайвар болгосон нь таалагдаагүй бололтой, дуучин Маддонатай адилтан харьцуулж “жиг, жуг хийцгээх” болсон гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж