
Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр энэ сарын 16-ны өдөр боомоор өвчилснийг тогтоосон байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Мөн голомтын бүсэд нутаглах зургаан өрхийн 19 хүн, 3000 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар болсон байна.
Т.МАША