![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/4/5a1cb236af655af8/69e7c39ed47c5aa9big.jpg)
Сурталчилгааны аяны хүрээнд ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг галт тэргээр зорчиж буй иргэдэд аялалынх нь явцад хүргэхийн зэрэгцээ өртөө бүр дээр олныг хамарсан сурталчилгааны нэгдсэн арга хэмжээнүүдийг зохиожээ. Мөн энэхүү арга хэмжээ Улаанбаатараас хөдлөөд Сайншанд, Замын-Үүд өртөө, сумдуудад ажиллаж байгаа бөгөөд Хятадын Эрээн хотод үргэлжлэн явагдах юм байна. Эрээн хотод явуулын наймаа хийж буй худалдаачид, тэнд ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээллийг хүргэх бөгөөд Эрээн хотын Засгийн ордон, Улаан загалмайн байгууллагатай хамтарч байгаа аж. Галт тэрэгний сурталчилгааны аяныг Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд болон Дорноговь аймгийн удирдлагууд, ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, Замын-Үүд сумын удирдлагууд дэмжин ажиллажээ.