Саймон Коуэлл Лоурентэй гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Саймон Коуэлл Лоурентэй гэрлэнэ

Шоу ертөнцийн нөлөөтэй эрхэм Саймон Коуэлл нас тогтсон хойноо найзынхаа эхнэрээс хүүтэй болохоор хүлээж байгаа нь томоохон дуулиан тариад байгаа билээ. Саймон Коуэллийн хөл хүнд амраг Лоурен ирэх хоёрдугаар сард амаржих сурагтай байгаа юм. Саймоны хүүхдийг тээж буйгаа олонд зарласнаас хойш хүмүүсийн сайн, муу хэл амны бай болох болсон Лоурен нөхрөөсөө салж, эргэлт буцалтгүй түүн дээр ирээд байгаа аж. Харин Саймон Коуэлл Америкийн радиогийн хөтлөгч Райан Сикресттэй ярилцаж байхдаа Лоуренийг “ганц бие ээж болгохгүй” хэмээн ам алдаж, түүнтэй гэрлэхээр төлөвлөж буйгаа олонд мэдэгджээ. Ийнхүү Саймон Коуэлл 100-ын талыг насалсан хойноо хэнз хүүтэй болж, хүнтэй гэрлэхнээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж