Аймшигт “Хүн Чоно” үзэгчдийг байлдан дагуулаад байна

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Аймшигт “Хүн Чоно” үзэгчдийг байлдан дагуулаад байна

“Universal pictures” кино компаны толилуулж буй “ХҮН ЧОНО” /WOLFMAN/ аймшгийн адал явдалт бүрэн хэжээний уран сайхны кино нь өнгөрсөн сарын 12-нд дэлхийн нээлтээ хийжээ. Кино урлагийг дэмжигч байгууллага “Тэнгис” кино театр нь энэ сарын 3-аас эхлэн үзэгч олондоо зориулаад энэхүү онц сонирхолтой уран сайхны киног өргөн бариад байгаа билээ. Уг кино нь аймшгийн адал явдалт төрөлд багтах бөгөөд 13-аас дээш насныханд зориулсан бүтээл юм. Киноны үргэлжлэх хугацаа 125 минут аж. Lawrence Talbot ахыгаа алга болсны дараа язгууртан удмынхаа эзэмшилдээ буцан ирнэ. Тэрбээр хэдийнээ хөндийрсэн хөгшин эцгийнхээ хамт ахыгаа хайх бөгөөд өөрийн аймшигт хувь тавилантайгаа нүүр тулах болно. Түүний хүүхэд нас ээжийгээ нас  барсан тэр л шөнө дуусжээ. Тэрбээр Blacmoor  гацаанаас зүүд нойрондоо гарч явсан тэр аймшигт түүхийг мартан эрүүл болох гэж маш олон жилийг зарцуулжээ. Цусгүй цонхигор  Lawrence Talbot адгуусны хүч чадлаа олж мэдэн сувдаг сэтгэлээр гацааныхныгаа алах болно. Scotland Yard-ийн мөрдөгч Aberline сэжиг бүхий энэ хэргийг мөрдөхөөр тосгонд ирдэг. Бүтэн сартай шөнө хүн, босоо орооолон болж хувирах эртний хараалын тухай сонссон тэрбээр энэхүү хараалын нэг хэсэг биелж байгааг анзаардаг… Talbot хар дарсан зүүд мэт аймшигт араатныг хайж, түүний багийг хуулан хаяхад хэзээ ч төсөөлж байгаагүй хүнтэйгээ нүүр тулах болно.

Б.Болор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж