Төрийн банкны захирал 30 сая төгрөг “гээжээ”

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Төрийн банкны захирал 30 сая төгрөг “гээжээ”

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Ч.Гансүх хээрээс 30 сая төгрөг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хар цүнхтэй, банкны лацтай 30 сая төгрөг нь тус сумын Төрийн банкны салбарын захирлын гээсэн мөнгө байсныг сумын цагдаагийн хэлтсээс тогтоосон байна. Ч.Гансүхийн ах Ч.Батцэнгэл “Их хэмжээний мөнгөө гээсэн захирал эмэгтэй болон түүний нөхөр мөнгө олж өгсөнд баярлалалаа ч гэж хэлээгүй. Харин ч мөнгийг өөрт нь өгөхгүй цагдаагийн байгууллагад хандсанд уурсаж, хэл амаар доромжилсон. Тиймээс бид Төрийн банкны аймаг хариуцсан ажилтанд гомдол гаргаад байгаа” хэмээн “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа хэлжээ.  

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж