Электрон бараа авахдаа анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Электрон бараа авахдаа анхаарах зүйлс


Хэрвээ та доорх жагсаалтанд багтсан
электрон бараанаас авах гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй учир эдгээр
бараа таны мөнгөний гарз ч байж магадгүй.

  1. GPS

Google Maps мобайл төхөөрөмжүүд дээр
гарч ирснээс хойш тусдаа GPS-ын төхөөрөмж авах нь утгагүй санагдана. Google
Maps цаг ирэх тусам сайжирсаар нарийвчлал нь өссөөр л байгаа мөн хамгийн гол нь
үнэгүй. Тэгэхээр үнэгүй сонголт байхад тусдаа GPS төхөөрөмж авах нь энгийн
хүмүүст ашигтай байж чадахгүй болсон.

  1. Blu-ray, DVD дискүүд болон
    тэдгээрийн тоглуулагчууд

Та хамгийн сүүлд VHS тоглуулагчаа
хаана харсан бэ? Хэрвээ та хаяагүй байгаа бол нэг мартагдсан газар тоосонд
дарагдаад л байж байгаа байх. Энэ хувь заяаг DVD, Blu-ray диск болон
тоглуулагчуудыг хүлээж байна. Учир өндөр хурдны интернэт байхад сайн чанартай
кино stream хийж үзэх нь хэрэглэгчид илүү амар болсон. Энэ төрлийн үйлчилгээ
үзүүлэх ч газар олон болжээ.

  1. Point-and-Shoot камера

Point-and-Shoot камера нь ухаалаг
утас гарснаас хойш хэрэглэгчдийн анхаарлыг татахаа больсон байна. Ухаалаг утаснууд
дээр маш олон зүйл хийх боломжтой болсон үүний дунд мэдээж зураг авах. Авсан
зургийн чанар нь Point-and-Shoot камераас дутахгүй болсон байхад тусд нь камера
авч явах шалтгаан ч алга болжээ.

  1. Flash Drives

Бидний мэдэх Flash дискүүд ч мөн
хуучиржээ. Cloud service үзүүлдэг олон ч газар бий болж түүнээс гадна эдгээр
мөн үнэгүй ч байдаг. Хэрвээ та байнга интернэтэд холбоотой байдаг бол cloud
үйлчилгээг л ашиглахад болно.

  1. MP3 player

MP3 player ч гэсэн ухаалаг утасны
дараагийн золиос болжээ. Үүнийг тайлбарлах ч шаардлагагүй биз.

  1. Handheld Gaming Console

Шууд бариад тоглох боломжтой энэ
системын зах зээл нь маш бага учир нь тоглоомнууд нь үнэтэй, батарейгаа муу
барьдаг гэх мэтийн олон асуудалтай. Бас л ухаалаг утас байх эдгээр тусдаа
тоглоомын систем авч явах нь тэнэг явдал болжээ.

  1. Desktop компьютер

Мэдээж хүмүүс ажил үүргээ
гүйцэтгэхийн тулд PC хэрэгтэй болно. Харин гэртээ авахад ашигтай байж чадах
болов уу? PC-ны 10 хэрэглэгчийн нэг нь л хүчин чадлыг нь бүрэн
ашигладаг бусад нь бол интернэт орох, e-mail-ээ шалгах заримдаа жижиг тоглоом
тоглох зэрэгт ашигладаг байна. Хэрвээ та гэртээ PC ямар нэг зүйлд онцгойлон
ашиглахгүйгээр авах гэж байгаа бол танд PC-ээс илүү таблет нь сайн сонголт ч
болж болох юм.

  1. Видео камера

Сонирхогчийн жижиг видео камерын зах
зээл мөн цаг ирэх тусам буурсаар үйлдвэрлэгчид ч хэрэглэгчдийг татах гэж зовж
байна. Энэ нь өмнөх шалтгаануудтай мөн л адил. Ухаалаг утас дээр видео бичлэг
хийх боломж мөн л байдаг. Нэг төхөөрөмж дээр боломжууд нь байхад тусд өөр
төхөөрөмж авах нь утгагүй болжээ.

  1. Сэрүүлэг

Одоо үед сэрүүлэгтэй цаг,
сэрүүлэгтэй радио зэргийг авах шаардлага байна уу? Та сэрүүлэг ашиглахын тулд
ухаалаг утас ч хэрэггүй жирийн утас дээр ч энэ функц байгаа. Түүгээр ч дутахгүй
зурагт хүртэл сэрүүлэгтэй болсон.

Орчин үед ялангуяа ухаалаг утас дахь
боломжууд сайжирсаар байгаа нь эдгээр бараануудыг худалдан авах шалтгааныг
байхгүй болгож байна.

Эх сурвалж: dealnews.com

http://intechmongolia.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж