суугч таван жилийн турш хаана ч юу ч хийж явсан үргэлж согтуу байжээ.
Архины шалгалтын индикаторын хоолойг үлээлгэхэд согтууралт нь ямагт
0,3-04 промиллийг заадаг байжээ. Гэтэл тэрээр ганц ч балга архи амандаа
амсаагүй байдаг байна.
"Journal
of Clinical Medicine" сэтгүүлд өгүүлснээр, энэ хэрэг явдал эмнэлэгийн
асрагч байсан түүний эхнэрийг зовоосон ба эмнэлэгт хандахаар хэд хэдэн
удаа очсон байна. Эмч нар
түүнд нууцаар архи уухаа боль, битгий ажил самгардуулах гээд бай гэж хэлснээр эмнэлэгийн тусламж авах тэдний оролдлого амжилтгүй төгсчээ.
Анагаах ухаанд “автоматаар согтох
синдром” гэдгийн талаар хэдэн жилийн өмнө огт мэддэггүй байжээ.
Эцэст
нь Техас мужийн анагаахын хэд хэдэн байгууллага уг асуудлыг сонирхон
судалж үзсэн гэнэ. Түүнийг бүтэн хоногийн турш тусгаарлан ажиглалт
хийхэд цусан дахь алкоголийн хэмжээ нь 0,12 промиллээс их байжээ.
Асуудлыг гүнзгийрүүлэн судлахад тэр эрэгтэйн гэдэс дотор эсгэгчийн нян
ихэдсэн байна. Мөн тэрээр өөрөө нүүрс ус ихтэй хоолонд дуртай байсан нь
асуудлыг улам хүндрүүлж өгсөн байжээ. Эсгэгчийн нян нь хоолыг нь эсгэн
түүнийг согтуу байлгадаг байна.
Ердийн хүмүүсийн ходоодонд
эсгэгчийн нян амьдарч чаддаггүй. Гэтэл тэр хүн 2004 онд хөлөө хугалсны
дараа их хэмжээний антибиотик уусан нь тэр нянгуудад бүдүүн гэдсийг нь
цэвэрлэж өгчээ. Автоматаар согтох синдром гэдэг өвчин маш ховор
тохиолддог. Сүүлийн хэдэн арван жилийн дотор ийм тохиолдол дөнгөж гурав
бүртгэгдсэн байна.