Ахмад Ч.Эрдэнэжаргал удаа дараа дээрэм хийсэн бололтой

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Ахмад Ч.Эрдэнэжаргал удаа дараа дээрэм хийсэн бололтой

Хийн буу ашиглан, бусдыг айлган сүрдүүлж, дээрэм хийхийг завдсан цагдаагийн ахмадын хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал нь энэ сарын 18-нд “Толла” хүнсний дэлгүүрт баг зүүн орж, хоёр удаа хийн буугаар буудаж, дээрэм хийхийг завдах үедээ баривчлагдсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Мөрдөн байцаалтын явцад ахмад Ч.Эрдэнэжаргал өмнө нь гурван ч удаа дээрэм хийсэн байж болзошгүй бөгөөд түүнийг өнгөрсөн наймдугаар сард “Толла” болон “Миний дөт” дэлгүүрээс яг ийм үйлдлээр дээрэм хийсэн байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа” ажээ. Цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн 147.2 дахь заалт буюу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхийг заналхийлсэн. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, давтан үйлдсэн гэх зүйл ангиар буруутган шалгаж байгаа юм. Энэ заалтад зааснаар шүүхээс цагдаагийн ахмадыг буруутай гэж үзвэл 5-10 жилийн ял онооно.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж