Герман улсыг тєлєєлсєн дуучин Lena Meyer-Landrut

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Герман улсыг тєлєєлсєн дуучин Lena Meyer-Landrut

Lena Meyer-Landrut
гэгч энэ бvсгvй бол 2010 оны 5-р сарын 25-наас 27-ны хооронд Норвегийн
нийслэл Oslo хотноо болсон Eurovision Song Contest 2010-т Герман улсыг
тєлєєлж оролцсон нэгэн. 55 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа
энэхvv асар том тэмцээнд Satellite хэмээх дуугаар тэргvvн байр эзэлсэн
энэ царайлаг бvсгvй 1980-аад онуудад ЗХУ-ын нийслэл Москва хотод элчин
сайдаар ажиллаж байсан Andreas Meyer-Landrut-ын зээ охин бєгєєд тавхан
настайгаасаа эхлэн балетаар хичээллэж, сvvлдээ хип хоп, jazz dance
гэхчилэн тєрєл бvрийн модерн чиглэлийн бvжиг сонирхож бvжиглэх болсон
авьяаслаг бvсгvй. Энэ оны 5-р сард анхныхаа цомгийг худалдаанд гаргасан
дуучин Lena тэмцээний ялагчаар тодорсон тэр агшинд баяр хєєрєє багтааж
ядахдаа богинохон даашинзаар гангарсан гэдгээ ор тас мартсан бололтой.
Баярлаж догдолсон тэрээр тэнд байсан нэгэн залууд vсрэн тэврvvлэхдээ
богинохон хар даашинзныхаа хормойг дэндvv дээш нь сєхєн, биеийнхээ нууц
далд байх ёстой тэр л хэсгvvдээ дэндvv ил гаргачихсан байна. Хоромхон
хугацаанд огцом догдолж баярлахад хvн бvрээс янз бvрийн характер гардаг
бол Lena-гийн хувьд тэрээр хажуудаа байгаа хэн нэгэнд vсрэн тэврvvлэх
дуртай бололтой. Гэхдээ энэ тохиолдолд ємссєн хувцсандаа тааруулж vсэрч
байх хэрэгтэйг энэ явдлынхаа дараагаар мэдэрсэн байхаа гэж бодож байна.
Юутай ч дэлхийн дуу хєгжмийн ертєнцєд хєл тавьж байгаа царайлаг герман
бvсгvйн ялалтын агшныг хамтдаа хуваалцъя.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж