“100” чацарганы шүүс гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

“100” чацарганы шүүс гранпри хүртлээ

8 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2013” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  “Эрүүл хүнс -2013”, “Алтан намар-2013” үзэсгэлэн худалдаа Дүнжингарав худалдааны төвд, “Шилмэл мал-2013” үзэсгэлэн худалдаа нь Хүй долоо худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууулагдсан “Эрүүл хүнс-2013”  үзэсгэлэн худалдаанд нийт 127 дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 853 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож,  96,5 сая төгрөгийн борлуулалт  хийсэн байна. “Эрүүл хүнс-2013” үзэсгэлэн-д оролцогчдын бүтээгдэхүүнийг “Гран при-1”, “Шилдэг сүүн бүтээгдэхүүн-1”, “Шилдэг махан бүтээгдэхүүн-1”, “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн-1”, “Шилдэг ундаа исгэлтийн бүтээгдэхүүн-1”, Шилдэг зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн-1“ номинацид нэр дэвшүүлэн шалгаруулав. Зохион байгуулагчид тухайн бүтээгдэхүүний амт чанар, сав баглаа боодол, ашиглаж буй тоног төхөөрөмж, дотоодын болон олон улсын стандарт төдийгүй хэрэглэгчдийн худалдан авсан борлуулалтын дүн гэх мэт олон талын хүчин зүйлийг үндэслэн сонгон шалгаруулалтаа явуулжээ. Энэ жилийн Гран При шагналыг “Тэсо” корпорацийн Милко үйлдвэрийн шинээр үйлдвэрлэж буй “100 чацарганы шүүс ” бүтээгдэхүүн хүртсэн бөгөөд болор цом, өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнуулсан байна. “100” чацарганы шүүс нь Увс аймгийн Тэс сумын үржил шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг чацаргана жимсийг ямарч химийн нэмэлт бодис, хугацаа уртасгагч консервантгүй концентрацигүйгээр шууд шахаж савладгаараа бусад адил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгардаг байна. Мөн үзэсгэлэнд оролцогчид “100” чацарганы шүүсний амт чанар, сав баглаа боодол болон олон талаараа шилдэг бүтээгдэхүүн болсныг онцолж байлаа. Дашрамд дурьдхад “Тэсо” корпораци нь 2003 онд байгуулагдсан бөгөөд хүнсний 6 үйлдвэрийн 50 гаруй нэр төрлийн хүний эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Монголынхоо эрхэм хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. “Тэсо” корпорацийн нийт хөдөлмөрч хамт олонд хэрэглэгчдийнхээ өмнөөс баяр хүргэхийн зэрэгцээ үндэсний бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах их үйлсэд нь амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж