Хакухо өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Японы мэргэжлийн сумогийн Аки Башёгийн арав дахь өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал өвдөг шороодлоо. Ингэснээр Хакухо М.Даваажаргал есөн даваа, нэг унаатай болж, Аки башёг ганцаар тэргүүлсээр байгаа юм. Харин Аки башёг тун тааруухан эхлүүлсэн Их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнөөдрийн барилдаанд Кайсэйг давснаар найман даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Мөн өнөөдөр манай улсын бөхчүүдээс озеки Какурюү М.Ананд Тиётайрюүг давж, долоо даваа, гурван унаатай, Токитэнкү А.Хүчитбаатар Котоюкийг давж, дөрвөн даваа, зургаан унаатай, Кёкутэнхо Н.Цэвэгням Хомашёд ялагдсанаар долоон даваа, гурван унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил Токушёрюүд өвдөг шороодсоноор таван даваа, таван унаатай боллоо.

Аки башёг арван өдрийн дараах байдлаар:

Нэг унаа: Хакухо М.Даваажаргал
Хоёр унаа: Харумафүжи Д.Бямбадорж, Кисэносато, Хомашё, нар тэргүүлж байна.

  Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж