![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/9/1d334c8f8bb1f8e8/9f8b08cf5bef91a2big.jpg)
Энэхүү үйл ажиллагаа нь зан үйлийн буруу дадлаа өөрчлөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архи, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж эрүүл аж төрөх ухаантай иргэн төлөвшүүлэх зорилготой болно.
Дэлхий дээр жил бүр 36 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж, бага болон дунд орлоготой орнуудын хүн амын хүн амын нас баралтын шалтгааны 80 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчин болох зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдрын өвчлөлийг хүн амын эрсдэлт зан үйл болох тамхи татах, хөдөлгөөний хомсдол, согтууруулах ундааны хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг нь үүсгэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт бус өвчинд хүргэж буй эрсдэлт зан үйлийг бууруулж чадсанаар зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин хэв шинжийг 90 хүртэл хувь, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулж болохыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол орон даяар аймаг, дүүргүүдийн товлосон газарт цугларсан хүмүүст хэрхэн зөв алхах талаар мэдээлэл өгч, 10000 алхам алхаж, өглөөний цай ууцгаана. Цугласан хүн бүрт зохистой хооллолт, архи, тамхины хор уршиг, хөдөлгөөний ач холбогдол, бухимдлаас ангижрах талаарх мэдээллийг багтаасан баримтын цомог тараах аж.
Өглөөний нар та бидний төлөө манддаг болохоор өглөө бүрийг өөрийн эрүүл мэнддээ зориулж эртлэн босч цайгаа уугаад нарны дасгал хөдөлгөөн хийж, алхалт, гүйлтээр хичээллэхийг Та бүхэнд зөвлөж байна.
Зохион байгуулагч: ЭМЯ, ССАЖЯ, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Спорт бэлтгэлийн төв
Хугацаа: 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 7:00 цагаас эхэлж 9:00 цагт дуусна.
Зохион байгуулах газар:
БГД: Төмөр замын коллежоос 47-р сургууль
БЗД: Жуковын музейгээс Офицерүүдийн ордон
СБД: 58-р сургуулиас 17-р хорооны өрхийн эмнэлэг
ЧД: Эрүүл мэндийн нэгдлээс Ялалтын талбай
СХД: Эрүүл мэндийн нэгдлээс 1-р хороолол
ХУД: Бурхантай хөшөөнөөс Соёлын төв өргөө
НД: Налайх соёлын төв ордоноос Налайх хөшөө
БД: Багануурын төв талбайгаас Эрүүл мэндийн нэгдэл
БХД: Төв талбайгаас Зүүн хороолол
Арга хэмжээтэй холбоотой мэдээлэл авах: 99838138 Э.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн нарийн бичиг, 99290496 П.Энхтуяа, ажлын хэсгийн зохицуулагч 99010897 Г.Цолмонбаяр, мэдээлэл хариуцсан ажилтан
Оролцогчид: Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт оршин сууж буй 2700 иргэн 2.8-3 км (10000 алхам) зайд алхаж өглөөний цай уух үйл ажиллагаанд оролцоно гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.