Х.Баттулга гишүүнийг халз мэтгэлцээнд дууджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Х.Баттулга гишүүнийг халз мэтгэлцээнд дууджээ

УИХ-ын өчигдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгыг телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт дууджээ. Гэгээ тасартал үргэлжилсэн тус хурлаар төмөр замын бодлогыг хэлэлцэж байсан бөгөөд өргөн, нарийн цариг тавих талаар гишүүдийн санал зөрөлдсөнөөс энэ яриа үүджээ. Гишүүн Д.Тэрбишдагвын “Хорин жилээр хоцрогдсон өргөн царигийг сонговол нэг километр тутамд 60-100 сая төгрөгөөр илүү зардал гаргана. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг барилга барьж шийдэхгүй” гэх зэргийн шүүмжлэл нь уг ажлыг зохион байгуулж байгаа Х.Баттулга гишүүний дургүйг хүргэсэн бололтой. “Түүх сайн унш. Герман улсын түүхийг унш л даа. Гэр хороололд байгаад байх нь зөв юм уу, Дэлхийн дайны дараагаар Герман улс барилгажилт өрнүүлж байж л утаанаасаа салсан шүү дээ” хэмээн сургажээ.Гэтэл
энэ сургаалийн хариуд  Д.Тэрбишдагва “Германы түүх, төмөр замын салбарын бодлого стратегийн талаар телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж байна” хэмээн Х.Баттулга сайдад хариу барьжээ.
 
Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж