
“Эрдэнэс Таван Толгой” ХК нь Хятадын Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгана.
БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн хувьцааны 70 орчим хувийг Хятадын Засгийн газар эзмшдэг. Өнгөт металлын зах зээлд дээр ажилладаг, 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийд салбартаа тэргүүлэх компани гэдгийг тус компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг онцолж байлаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Та бүхнийг аль болох олон улсын зэх зээлийн үнээр манай бүтээгдэхүүнийг худалдан авна гэж найдаж байна. Цаашдаа гэрээг ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулах нь зүйтэй юм” гэлээ.