Ц.Хуланг яагаад дэмжсэнгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Ц.Хуланг яагаад дэмжсэнгүй вэ?

Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн долоо хоногт Их хурлаа хийх үеэрээ яруу найрагч Ц.Хуланг жийсэн гэх бор шувуу нисэж эхэллээ. Түүнийг МЗЭ-ийн ТУЗ-ийн даргад нэрээ дэвшүүлэх үед “Ардчилсан үзэлтэй Ц.Хуланг ТУЗ-ийн дарга болговол баларна” гэцгээж дэмжлэг үзүүлээгүй гэх яриа чих дэлсэж байна. Хуралд оролцогчид Ц.Хуланг ТУЗ-ийн дарга болгохгүйн тулд саналыг нь хуваах зорилгоор П.Батхуяг, Ж.Баяржаргал нарыг мөн сойсон. Ингээд нэр дэвшигчид хөтөлбөрөө танилцуулсны дараа санал хурааж тооллогын дүнг нягтлахад санасных нь дагуу болж Ц.Буянзаяа 96, Ц.Хулан 77, П.Батхуяг, Ж.Баяржаргал нар 16 саналыг тус бүр авч МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга тодорчээ.

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангаас жийрхэн байж ТУЗ-ийн даргаа томилсон зохиолчид удахгүй МЗЭ-ийн даргаа өөрчлөх ёстой. Ийм үед ТУЗ-ийн дарга нь МАН-ын Бага хурлын гишүүн байх нь зохиолчдод ээлтэй байсан бололтой.

МЗЭ-ийг удирдаж ирсэн дарга нарыг нь шүүж үзэхээр гол төлөв Ардын намын “угшилтай” зохиолч нар байдаг гэнэ. Тодруулбал, одоогийн удирдлага Г.Мөнхцэцэгээс өмнө Х.Чилаажав МЗЭ-ийг удирдаж байсан бол одоогийнх ч бас ардчилсан үзэлтнүүдээс жийрхэж байгаа нь ТУЗ-ийн даргыг сонгох нэр дэвшүүлэлт тодоос тод харуулах шиг боллоо.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж