Долдугаар сарын 1-нд хөдөлгөөнгүй зогсолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-нд хөдөлгөөнгүй зогсолт хийнэ

Энэ оны долдугаар сарын 1-нд "Ядаж уучлалт гуйгаач" сэдвийн дор Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан "гацалт" буюу flash mob зохион байгуулахаар болжээ.
“Flash mob” гэдэг нь тодорхой цаг хугацаанд олноороо ямар нэгэн үйл хөдлөл, үйлдэл хийхийг хэлдэг бөгөөд энэ нь санамсаргүй байдалтайгаар буюу ямар нэгэн ижил дүрслэлийг гаргадаг байна. Энэхүү арга хэмжээ нь цаанаа ямар нэгэн санааг илэрхийлдэг бөгөөд бусад олон оронд янз бүрийн хэлбэр, утга агуулгаар зохиогдож байжээ. Зохион байгуулагчид долдугаар сарын 1-ний өдрийн 13.40 цагт энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Бид хүний амьд явах эрхийг үл тоомсорлож, хувь хүнийг өчүүхэнд үздэг төр хүчний байгууллагын зүй бус хандлага, тэдний шударга бус цаг хугацаанд зогсолт өгч 2008.07.01-нд амь насаа алдсан таван залуугийн гэгээн дурсгалыг хүндэтгэх болно” хэмээн мэдэгдлээ. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаарх уулзалт маргааш 13.00 цагт Зориг сангийн байранд болох аж.  

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж