
Tiger брэндээс хөлбөмбөгийн фанатуудад барьж байгаа бэлэг үүгээр дуусахгүй. Саяхан Tiger брэнд нь бүсийн хэмжээнд Английн шилдэг хөлбөмбөгч Вэйн Рүүнитэй хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн нүүр царай болгосонтой холбогдуулан Вэйн Рүүнитэй уулзаж, түүнтэй хамт хөлбөмбөгийн бэлтгэл хийх, зоог барих болон хамтдаа аялал хийх зэрэг дахин олдомгүй гайхамшигтай эрх бүхий супер аяллын эрхээр шагнах тэмцээн тун удахгүй эхлэх юм байна. Иймээс хөлбөмбөгийн фанатууд, тэр дундаа Английн Пример лигийн фанатууд энэхүү гайхамшигтай сайхан боломжийг алдалгүй оролцохыг уриалж байна.
Tiger брэнд нь дэлхийн олон оронд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хөгжөөн дэмжигчдийг хөхиүлэн дэмжих олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагааны цар хүрээ нь бүс нутгийн хэмжээнээс хальж дэлхийн хэмжээнд түгээд байна. Сүүлийн жилүүдэд Монголд Английн Пример Лигийг шууд дамжуулан ивээн тэтгэгчээр ажиллаж хөлбөмбөг сонирхогчдын талархлыг хүлээгээд байгаа билээ.
Tiger шар айргийн талаар хэдэн үг:
Алтан шар өнгөтэй, дунд зэргийн өтгөрөлттэй, Европ стилийн лагер шар айраг Tiger-ийг 11 оронд исгэн, Азиас Америк, Австралиас Европ хүртэл дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг байна. Энэ брэндийн дэлхий даяар ардаршсны хамгийн гол нууц нь дээд зэргийн амт, тансаг үнэр, давтагдашгүй сайхан шаргал өнгөндөө байдаг ажээ. Tiger-ийг үйлдвэрлэхдээ хамгийн сайн чанарын арвайн соёолж, зөрөг цэцгийг Австрали, Европоос авчран Голландын тусгай сортын хөрөнгөөр исгэдэг тул амт нь хосгүй сайхан болж, “исгэлтийн урлаг” хэмээн шар айргийн мэргэжилтнүүдийн дунд нэрийджээ.
Tiger брэнд үйлдвэрлэгдсэнээс хойшхи 77 жилийн түүхэндээ 40 гаруй медаль хүртсэний 24 нь алтан медаль байна. Дээд зэргийн чанар, бусдаас ялгарахуйц амтаараа International Quality Trophy уралдаанаас таван жил дараалан хүртсэн Gold Monde Award, “Дэлхийн Шар Айргийн Олимп” гэгддэг World Beer Cup тэмцээний хошой алтан медаль, Их Британийн хамгийн эрэлттэй брэнд буюу CoolBrand Leader шагналыг гурван жил дараалан хүртсэн зэрэг нь Tiger-ийн дэлхий дахинаа зөвшөөрөгдсөн чанар, нэр төрийг харуулж байгаа хэрэг бизээ.

Өмнөд Африкийг зорих “Tiger”-ын азтан тодорлоо
“Дэлхийн шар айргийн олимп”-иос хос алтан медаль хүртээд байгаа Tiger брэнд өөрийн бүтээгдэхүүний хэрэглэгчдээс хөлбөмбөгийн олимп буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх азтаныг тодруулаад байна.
“Tiger” брэнд Монголын хөлбөмбөг сонирхогчдын дунд асуулт, хариултын тэмцээн явуулж дэлхийн аварга шалгаруулах тэмцээх үзэх эрхийг хоёр хүнд олгосон юм. Тэдний нэг азтан нь 28 настай Т.Гансүх болжээ. Түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. “Tiger” брэндийн хамт олон супер азтаныцхаа тоглолт үзэх тасалбар, замын зардал, зочид буудал гэх мэт бүх зардлыг ивээн тэтгэж байгаа юм.
-Юуны өмнө ийм том тэмцээн үзэх болсонд чинь баяр хүргэе. Асуулт хариултын тэмцээнд ялалт байгуулах хэцүү байв уу?
-Баярлалаа, ийм ховор боломжийг олгож өгсөн “Tiger” брэндийн хамт олонд баярласан талархаснаа юуны өмнө уламжлахыг хүсч байна. С1 телевизээр гарсан шууд нэвтрүүлгийн асуулт, хариултад оролцоод энэ эрхийг хожсон юм. Асуултууд амар байгаагүй. Огт мэдэхгүй асуулт байгаагүй ч хариултууд нь их эргэлзээтэй байсан. Маш хурдан хариултыг нь илгээх ёстой, өрсөлдөгчид их байсан гээд хүнд байсан шүү. Нийтдээ найман асуултад хариулж, энэ эрхийг хожлоо.
-Хөлбөмбөг таны хобби юу, хэдэн настайгаасаа эхэлж хөлбөмбөг сонирхсон бэ. Энэ спортоор хичээллэдэг үү?
-Тийм ээ, миний хобби. Хүүхэд байхаасаа л оросын сонин сэтгүүлээс энэ тухай мэдээ материал цуглуулж, тэмдэглэхийг нь тэмдэглэж, хайчилбарыг нь цуглуулж, зураг гэх мэт хөлбөмбөгтэй холбоотой олдож буй бүх зүйлээ л цуглуулдаг. Одоо манай гэрээр дүүрэн хөлбөмбөг, дэлхийн аваргын тэмцээнтэй холбоотой цуглуулгууд байдаг. Би хөлбөмбөгөөр нэг их хичээллэдэггүй, ер нь тоглоно гэхээсээ илүү телевизээр үзэх дуртай.
-Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтуудын тухай сайн мэдэх нь ээ, аль багийг дэмждэг вэ?
-Английн шигшээ багийг дэмждэг. Би дэлхийн аваргын тухай тэмдэглэл хөтөлдөг. Нэлээд олон дэвтэр болсон байгаа.
-Маргааш хөлбөмбөгийн ДАШТ эхэлнэ. Та хэзээ Өмнөд Африкийг зорих вэ?
-Аль тоглолт үзэх вэ гэдгийг нь одоогоор хэлэх боломжгүй байна. Миний авсан эрх энэ сарын 27-нд болох тоглолтынх байгаа. Миний хүсэл мөрөөдлийг биелүүлж, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрх олгосон MCS компани, Tiger брэндийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Чин сэтгэлээсээ баярлаж байгааг минь тэдэнд дамжуулу өгөхийг хүсч байна.