Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

”Valentine” s day тэнгист

“Warner bros” кино компанийн толилуулж буй “Валентины өдөр” инээдмийн хөгжөөнт уран сайхны кино нь энэ сарын 7-ны өдөр буюу маргааш “Тэнгис” кино театрт нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Энэхүү киног алдарт “Хөөрхөн хүүхэн” уран сайхны киноны найруулагч найруулсан бөгөөд гол дүрүүдэд та бидний хүндлэн биширч явдаг авъяаслаг жүжигчид тоглосон юм. Тухайлбал Жессика Альба, Жулиа Робертс, Жессика Бил зэрэг Холливудын нэртэй одод хамтран тогложээ. Дурлаж үзсэн хүн бүрт зориулсан дурсамжтай энэхүү кинонд хайрын олон янзын түүх, зүрх сэтгэлийн хүндхэн асуудалтай янз бүрийн хосууд Гэгээн Валентины баяраар Лос-Анжелист уулзах болно. Энэ л хайрын өдөр хосууд болон ганц биечүүдийн туршлага, бэрхшээл, өөрсдийн харилцааг хэвээр нь хадгалах уу, дуусгах уу гэдгийг шийдэх болно. Эрчүүд: Ажил хэрэгч уулзалт, биеийн тамирын дасгал, шоуны өдөр, хөлбөмбөг-өнөөдөр ямар өдөр гэж? гэдэг бол хүүхнүүд: Хайрын үгтэй ил захидал, амттан, цэцэг, үнэт эдлэл, гайхалтай оройн хоол-өнөөдөр хайрын өдөр гэдэг бөгөөд тэдний сэтгэхүйн ялгаатай тал болон онцлог шинжүүдийг энэ кинонаас тодоор харж болно.

Б.Болор-Эрлэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж