Бяцхан ханхүү хамгийн нөлөөтэй нь

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Бяцхан ханхүү хамгийн нөлөөтэй нь

Их Британийн хааны удамд шинээр мэндэлсэн ханхүү Жорж Александр Луи Английн нийслэл Лондон хотын хамгийн нөлөөтэй эрхэм гэнэ. Английн “Evening Standard” сониноос тодруулсан 2013 оны Лондон хотын хамгийн нөлөө бүхий  хүнээр Кембрижийн гүн, ханхүү Уильямийн хүү нэрлэгдсэн аж. Хорвоод мэндлээд хоёр сар гаруй л хонож буй бяцхан ханхүү ирээдүйд Их Британийн хаан ширээг залгах хүн гэдгээрээ эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаасаа л хойш олон улсын анхаарлыг татсаар байсан нь түүнийг Лондон хотын хамгийн нөлөө бүхий хүнээр тодроход хүргэсэн байна.

Харин түүний араас Их Британийн хатан хаан II Элизабет, Кембрижийн гүн, ханхүү Уильям болон түүний эхнэр Кейт, ханхүү Харри нар нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтанд эхний 20-д бичигджээ. Түүнчлэн Лондоны нөлөөтэй 20 эрхмийн тоонд хотын захирагч Борис Жонсон, Английн банкны захирал Марк Карни, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Санхүүгийн канцлер Жорж Осборн, теннисчин Энди Маррей, “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс зэрэг хүмүүс багтсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж