
Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар түүнд хэлэлцэж буй асуудлаа ярихыг анхааруулсан ч тэрээр “салаан дарга”-ынхаа сануулгыг үл тоомсорлон, “Х.Баттулга та нарын хүзүүн дээр хутга тулгачихаад байдаг юм уу, яахаараа тэр хүнийг огцруулж чаддагүй юм бэ” гэхчилэн давшилсаар байлаа. Ер нь эрхэм гишүүн микрофон л олдвол хэлэлцэж буй үндсэн асуудлыг үл хайхран, эрт урьдын юм хамж шимэн, “дайсан”-уудаа дарж авахыг санаархдаг, нэлээд зуумтгай нэгэн бололтой.
М.СУРА