
Орхон аймгийн Музей үзмэрийнхээ бүртгэлийн үнийг шинэчиллээ. Сангийн сайдын баталсан “Түүх соёлын дурсгал үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох” журмын дагуу Орхон аймгийн музей “Музейн үзмэр, эд өлгийн ерөнхий бүртгэл”-д бичигдсэн үзмэрийнхээ бүртгэлийн үнийг шинэчлэн тогтоолоо. Шинэчилсэн үнэлгээгээр нийт 627,0 сая төгрөгийн үнэ бүхий эд өлгийн зүйл үнэлэгдсэн байна.
Эх сурвалж: www.erdenet.mn