Нээлтийн барилдаанд Ч.Санжаадамба заан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Нээлтийн барилдаанд Ч.Санжаадамба заан түрүүллээ

МҮБХ-ноос 2013-2014 оны наадмаас наадмын хооронд болох улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн заал, танхимын барилдааны нээлтээ хийлээ. Намрын нээлтийн барилдаан “Бөхийн өргөө”-нд өнгөрсөн ням гаригт болж, Дэлхийн дээд амжилтад монгол бөхийг бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулан зохион байгуулсан байна.

Улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат, Б.Баянмөнх, Д.Цогзолдорж, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Б.Сумъяа, А.Батмөнх, Б.Амарзаяа, Ч.Цогбаяр, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва, Т.Баасанхүү нарын хүчит 208 бөх зодоглосон эл барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ,” Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Ажнай” дэвжээний бөх, улсын начин Ц.Одбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн бөх, улсын начин Т.Баасанхүү нар үлдсэн бол дунд шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр нар шалгарчээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж