АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны "А" танхимд яг одоо хуралдаж байна. Уг хуралд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийж буй ажээ.

Өнгөрсөн долоо хоногт энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хэлэлцэх эсэхийг шийдэх үед Ардчилсан намын бүлгийн гишүүд "Үндэсний үйлдвэрлэлээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хамгаалах дархлааг бий болгох, мөн хөрөнгө оруулалтын орчин таатай биш байна гэж үзээд өмнө баталсан Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийнхаа эсрэг зүйл хийж болохгүй тул энэ бүхнийг нягтлах ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудал дээр нэлээд ажиллах шаардлага байна" гэх байр суурийг илэрхийлж байсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж