Энэтхэгийн рупигийн ханш унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн рупигийн ханш унаж эхэллээ

Энэтхэгийн рупигийн ханш 2009 оноос хойшхи хамгийн доод төвшиндөө хүрсэн болохыг тус улсын төв банкнаас мэдээлжээ. Энэ үйл явдлаас шалтгаалан Энэтхэгийн томоохон компани болоод арилжааны банкууд ам.доллар худалдан авч эхэлсэн байна. Жакартад байрлах хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаас харвал нэг ам.доллар 11,525 рупитэй тэнцэж байгаа ажээ. “Энэ бол Энэтхэгийн эдийн засагт маш халгаатай зүйл юм. Энэтхэгийн засгийн газрын хамгийн том алдаа нь энэ үйл явдлыг тооцоололгүй бонд худалдан авсан явдал. Цаашлаад энэ үйл явдал азийн эдийн засагт ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй” гэж PT Bank CIMB Niaga банкны Жакарта дахь салбарын нөөцийн судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Мика Мартумпал ярьжээ. Дашрамд дурьдахад дөнгөж өчигдөрхөн нэг ам.доллар 11,136 рупиутэй тэнцэж байсан билээ. Тус улсын төв банкнаа 2023 он хүртэл системчилсэн бодлого боловсруулж байгаа бөгөөд Энэтхэгийн засгийн газрын төлөөлөлтэй яаралтай уулзахаар болсон байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж