“Хямрал уу, боломж уу” семинар болно

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

“Хямрал уу, боломж уу” семинар болно

Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн өнөөгийн төлөв байдлын талаарх танилцуулга семинар маргааш “Хямрал уу, боломж уу” сэдвээр өрнөх гэж байна. Семинарыг Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон  МУИС, СЭЗДС, ХААИС хамтран зохион байгуулж байгаа юм. Маргааш өглөө 09:00 цагаас Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд эхлэх “Хямрал уу, боломж уу?” сэдэвт нээлттэй семинараар 2013 оны төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг хэлэлцэж, төлбөрийн тэнцлийн эдийн засаг болон ханшид үзүүлэх нөлөө, ач холбогдлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцах юм байна. Мөн улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж байдаг гадаадын эдийн засаг, зах зээлийн нөхцөл, дотоодын нөхцөл байдал, ханшийн талаар ч хэлэлцэх ажээ. Семинар сэтгүүлчдэд нээлттэй юм байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж