ХХБ-аас тендер зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

ХХБ-аас тендер зарлаж байна

ХХБ-ны хэрэгцээнд Хэвлэгч болон Хувилагчийн хор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.


Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан 
  • Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх.НӨАТ, г.м)
  • Нийлүүлэх хугацаа 
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.

Та бүхэн холбогдох материалаа 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ныХангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс,гар утас:99091260, утас:331133, дотуур утас:1490, имэйл:tender@tdbm.mn)-тэйхолбогдоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж