Бүсгүйчүүдийг хөлийн хуруугаар нь шинж

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдийг хөлийн хуруугаар нь шинж

Британийн нэртэй эмч-гомеопат Имре Соможи 15 жилийн турш эмэгтэйчүүдийн хөлийг судалж байна. Түүний судалгаа олны анхаарлыг татдаг тул гэрийн сэтгэл зүйчид болон секслогичид хүртэл түүнийг нь сонирхох болжээ. Эмэгтэй хүний төрлийг (ердийн хүмүүст бол төрөл гэхээсээ “зан араншин гэхэд л ойлгомжтой) тодорхойлоход хөлийнх нь хурууг сайтар шинжлээд үзэх хэрэгтэй гэж доктор Соможи үзэж байна.

Доктор Соможийн дүгнэлтүүд:

Туйлийн төгс сайн харагдах хөлийн ул тийм ч сайхан биш, харин олиггүй зангаа нуух гэсэн далдлал
Бие биедээ наалдсан хэлхсэн шүр шиг хуруунууд нь амьдралын тогтсон зуршилгүйг илтгэнэ. Нэг үгээр бол эр хүнийг ихэчлэн матдаг эмэгтэйчүүд юм. Тэд гэр бүлийн амьдралдаа сексийн сонирхол муутай. Гэхдээ тэр зохион байгуулалт сайтай, хүнд уруу татагдахааргүй хүн гэнэ.

Чигчий хурууг онцгой анхаар
“Хэрэв чигчий хуруу нь өөгүй тэгш бол тийм хуруутай эмэгтэйчүүд сексийг байх ёстой зүйлээс гадна зугаатай гэж боддог” хэмээн Соможи доктор хэллээ. Тэрбээр цааш нь тайлбараа задлан “Тийм хүн бол орондоо элдвийг сэднэ, тачаалтай бөгөөд найланхай. Хамтрагчаа ер бусын өхөөрдлөөр татаж чадна” гэжээ.   Үеэрээ нугаларч, бага зэрэг муруйсан чигчий нь амьдралдаа сексийг гол гэж үздэггүй бүсгүйчүүдийг илэрхийлнэ. Үзүүр хэсгээрээ, өөрөөр хэлбэл хурууны сүүлчийн үе нь хумс тийшээгээ шөвгөр чигчийтэй эмэгтэй хүний гормон-экстрогенийг залуу насандаа ихээр ялгаруулж байсан гэсэн үг юм. Гормоны илүүдэл нь ясыг томруулдаг ба тэр шинж чигчий хуруунд их илэрсэн байдаг. Тийм хурууны эзэгтэй сексийн нэг хамтрагчтай байж чаддаггүй гэнэ.

Хэтэрхий том ба бүдүүн эрхий хуруу  чалчаагийн шинж
Хачирхалтай нь эрхий хуруу хэлний аппараттай АН2К генийг хамаатан болгож өгдөг. Тийм нэртэй ген нь хэл яриаг хариуцсан тархины хэсгийн мэдрэлийн мах бодийг бүрэлдүүлэхээс гадна эрхий хурууны булчинг “ургуулж өгдөг” мэдрэлийн системийг хариуцжээ. Ингэхлээр хэт нарийхан эрхий хуруу нь эсрэгээр бүрэг болгодог байна.

Бараг зэрэг наалдсан ба муруйсан хуруунууд
Зан араншин тэгш биш, хов живд дуртай, ялигүй юмнаас ямааны гарз гаргахаас буцахгүй хүмүүс ихэвчлэн ийм хуруунуудтай байдаг гэнэ. Ийм хуруутай эмэгтэйчүүдээс зайлш хийж сонголтоо хийхдээ зөвхөн тэгшхэн хуруутай эмэгтэйчүүдийг ав. Хөлийн нарийнхан яс нь гутлын хэвийг алдуулахгүй гэдэгт биш харин ийм хүмүүсийн ихээр ялгаруулдаг нонадреналины илүүдэл ихтэйгийн шинж юм.
Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж