
2010 оны ДАШТ-ийг сонирхохоор аль улсын хөгжөөн дэмжигчид хамгийн олноороо Өмнөд Африкт ирсэн бэ?
Энэ бол АНУ-ын дэмжигчид аж. Тус улсад хөлбөмбөг сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа юм. Өмнөд Африкт болох ДАШТ-ийг үзэхээр 160 мянган гаруй хүн тасалбар захиалсан байна.
ДАШТ-д өрсөлдөж буй 32 орны хамгийн жижиг улсын шигшээ баг аль нь бэ?
Энэ бол Словень улс юм. Хоёр сая гаруй хүн амтай Словень улс ДАШТ-д оролцох эрхийн төлөө тоглолтод Орос, Чехийн хүчтэй багийг буулган авсан билээ.
Урьдчилан шалгаруулах тоглолтод хамгийн олон гоол оруулсан баг
Энэ бол Английн шигшээ баг. Европын тус баг урьдчилсан тоглолтуудад нийт 107 гоол оруулсан байна.
Урьдчилан шалгаруулах тоглолтод хамгийн сайн хамгаалалттай байсан шигшээ баг
Энэ бол Австралийн шигшээ баг юм. Тус баг урьдчилан шалгаруулах найман тоглолтод ердөө нэг гоол алдсан байна.
Урьдчилан шалгаруулах тоглолтод хамгийн их гоол оруулсан тоглогч
Грекийн шигшээ багийн Теофанис Гекас, Чилийн Амберто Саузо нар тус бүр 10 гоол оруулжээ.
ДАШТ оролцож буй хамгийн ахмад тоглогч
Энэ жил 39 настай Английн шигшээ багийн хаалгач Дэвид Жеймс гурав дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа юм.
ДАШТ-д оролцож буй хамгийн залуу тоглогч
Энэ жил 18 настай Австралийн шигшээ багийн тоглогч Томми Оар Өмнөд Африкт анхны ДАШТ-дээ оролцох аж.
Шигшээ багийн хамгийн өндөр настай дасгалжуулагч
Энэ жил 71 настай Отто Рехажель Грекийн хөлбөмбөгийн шигшээ багийг ХХI зууны эхэн үеэс хойш дасгалжуулж байгаа юм.
Хамгийн залуу дасгалжуулагч
Словакийн шигшээ багийг 45 настай Владимир Веизз дасгалжуулж байгаа аж. Тэрбээр 1990 оны ДАШТ Чехословакийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байжээ.
Хамгийн өндөр тоглогч
203 см өндөр Сербийн хөлбөмбөгийн шигшээ багийн Никола Зигич энэ удаагийн ДАШТ-д оролцож буй тоглогчдоос хамгийн өндөр нь аж.
2010 оны ДАШТ-д оролцож буй багуудаас хамгийн олон ДАШТ-ий цом хүртсэн баг
Энэ бол мэдээж хэрэг Бразилийн шигшээ баг юм. Тус шигшээ баг өнгөрсөн хугацаанд болсон 19 ДАШТ-д оролцсон дэлхийн шилдэг багийн нэг бөгөөд ДАШТ-д өнжилгүйгээр бүх тэмцээнд оролцсон цорын ганц баг билээ. Бразилийн шигшээ баг аваргын төлөө тоглолтод долоон удаа шалгарч таван удаа аваргын цом хүртсэн байна. Үүнээс гадна тэд ДАШТ-д 64 ялалт байгуулснаар энэ тэмцээнд хамгийн их ялалт байгуулсан багаар тодорчээ. Үүнээс гадна тус баг мөн дэлхийн хэмжээний энэ тэмцээнд 201 гоол оруулан мөн л тэргүүлэгч эгнээнд бичигджээ.
С.Отгонбаяр
Монцамэ