“APU 2010 June” нээлтийн ёслол болно

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

“APU 2010 June” нээлтийн ёслол болно

Хүнсний ууган, манлай үйлдвэр АПУ компани өнөөдөр шар айрагны өргөтгөсөн үйлдвэрийнхээ нээлтийн ёслолын арга хэмжээг 18.00 цагт өөрийн байранд хийх гэж байна. Тус компани нь хүнсний аюулгүй байдлыг хангасан баталгаатай, чанартай, дэлхийн жишигт хүрсэн, шилдэг брэнд, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн билээ. Энэхүү нээлтэд улс төр, урлагийн алдартнууд уригдан оролцох ажээ. Нээлтийн ёслолын хөтөлбөрт зочдыг угтаж авах, нээлтийн ёслол, үйлдвэртэй танилцах, оройн зоог зэрэг үйл ажиллагаанууд багтсан байна. Урилгаар нээлтэнд Морин хуурын чуулга, сонгодог хөгжмийн оркестр, “Black & White” хамтлаг, “Нюанс” хамтлаг, “Kамертон” хамтлаг, Филиппин хамтлаг тус тус ая дуугаа өргөн барих ажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж