Архины хордлогод орохоос сэргийлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Архины хордлогод орохоос сэргийлэхийг сануулав

Яаралтай түргэн тусламжийн төвд өнөөдөр өглөөний 08 цагаас 14 цагийн
хооронд 120 дуудлага иржээ. Энэ нь амралтын өдрийн хувьд өндөрт тооцогдох юм
байна. Нэгэн үе ханиад томуугийн дуудлага их байсан бол өнөөдрийн хувьд даралт
ихэссэн талаарх дуудлага зонхилж байгаа гэнэ. Түүнчлэн ахуйн осол болон
халтиргаа гулгааны улмаас гэмтэж бэртсэн дуудлага багагүй иржээ. Мөн баяр
ёслолын үеэр байнга гардаг архины хордлого энэ удаа ч мөн гарсаар байгаа ажээ.
Архи их хэмжээгээр хэрэглэснээс хордлогод орох тохиолдол цагаан сараас хойш
тасрахгүй байгаа тул архи, согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэж
байхыг ЯТТ-ийн Д.Лхагвадулам ахлагчтай гуравдугаар ээлжийн эмч нар сануулж
байлаа.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж