Нөхөн төлөлтийн хугацаа дуусахад долоо хоног үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Нөхөн төлөлтийн хугацаа дуусахад долоо хоног үлджээ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу иргэдийн ажилласан жилийг нөхөх  хугацаа наймдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болохоор байсан ч дахин хоёр сарын хугацаагаар сунгасан билээ. 1990-2000 оны хооронд таны  ажиллаж  байсан аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон ажиллаж байсан байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнөөс орон тооны цомхотголд орсон бол, тухайн үед өөрөөс үл хамаарах шалтгааанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан бол 1990-1995 оны хооронд тасарсан жилээ, 1995-2000 онд нийгмийн даатгал төлөөгүй хугацаагаа нөхөн тооцуулах боломжтой юм. Энэхүү боломжит хугацаа аравдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болж байгаа тул үлдэж буй долоо хоногийн хугацаанд нөхөн төлөлтөө хийлгэхийг НДЕГ-аас сануулж байна. Ийн нөхөн төлөлт хийлгэхийн тулд тухайн иргэн 1990-2000 оны хооронд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, хорих ял эдэлж байгаагүй, тэтгэвэр тогтоолгоогүй байх учиртай гэнэ. Нөхөн төлөлтийн хугацааг дахин сунгахгүй юм байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж