
Тэгвэл аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг 2013 оны наймдугаар сарын 19-нд БШУ-ны сайдын тушаалаар шинэчлэн баталжээ. Эл журам шинэчлэгдсэнээр хянадаг, шалгадаг захиргааны чиг үүрэгтэй ажилладаг байсан боловсролын газрын арга зүйч нарын тухайн багшид хичээл заах болон бүхий л үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргийг нь илүү тодорхой болгож өгчээ. Өөрөөр хэлбэл, захиргааны хянадаг шалгадаг чиг үүргээсээ арга зүйн зөвлөмж өгдөг чиг үүрэг рүү шилжсэн байна. Хянадаг шалгадаг үүрэг бүхий мэргэжлийн хяналтын алба нь тусдаа ажиллаж байгаа учраас боловсролын газар бол боловсролын үйлчилгээг хүнд хүргэж, үр дүнтэй ажиллахад нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг, дэмжлэг үзүүлдэг байлгахыг зорьжээ.