
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын долоо хоног бүр хийдэг ээлжит Шуурхай зөвлөгөөн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт болж Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан 1 жилийн хугацаанд яамнаас хийж гүйцэтгэсэн Онцлох 10 ажил, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудал, БНХАУ-ын Соёлын сайдын айчлалын бэлтгэл ажлын явц, Европын Холбооны төсөлд өгөх санал, Алтаргана наадмыг зохион байгуулах найруулагчийн асуудал, Аялал жуулчлалын хуулийн орчуулгыг шуурхайлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Шуурхай зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн орон нутгийн музейн захирал Д.Бохьшарга оролцож Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байдаг Уушгийн өвөрт хийж байгаа малтлагын талаар танилцууллаа.
2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийх шуурхай зөвлөгөөнд малтлага хийж байгаа ажлын явцын талаар танилцуулах үүргийг яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэнд үүрэг болголоо гэж Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны вэб хуудсанд мэдээлсэн байна.