Хадгаламжийн хэмжээ 29 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хэмжээ 29 хувиар өсчээ

Монголбанкнаас наймдугаар сарын инфографик буюу эдийн засгийн тойм мэдээллээ гаргалаа. Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 9.4 хувь, нийслэлд 8.4 хувьтай гарчээ. Харин мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өсч, 8410.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 23 орчим хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.29 хувиар буурчээ. Харин хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 29 орчим хувиар нэмэгдэж, 5368.5 тэрбум төгрөг болсон байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.8 хувьтай гарав.

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж