Тус хуралд нийслэл, Завхан, Орхон, Өмнөговь, Увс аймгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал боловсруулсан гурван цэцэрлэг, зургаан сургуулийн төлөөлөл өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.
Багшийн ажлыг үнэлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, аргачлалын шалгаруулалтад нийт 40 гаруй цэцэрлэг, сургуулийн материал иржээ. Бага хурлын үеэр хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн ажлыг бодитой үнэлж дэмжих өөрийн гэсэн арга зүй, аргачлалтай болсон цэцэрлэг, сургуулийг 3-5 сая төгрөгөөр шагналаа. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын тэргүүн туршлагыг гурван ангиллаар шалгарууллаа. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр нийслэлийн 61 дүгээр цэцэрлэг тэргүүлж, Завхан, нийслэлийн гуравдугаар цэцэрлэгүүд удааллаа. Бага боловсролын чиглэлээр Завхан аймгийн нэгдүгээр цэцэрлэг тэргүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын дунд сургууль, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулиуд 2-3 байр эзэллээ. Харин суурь бүрэн дунд болон ахлах сургуулийн төрөлднийслэлийн хоёрдугаар дунд сургууль тэргүүлж, Увс аймгийн нэгдүгээр сургууль, нийслэлийн 73-р сургуулиуд удааллаа.
Ингэж үнэлснээрээ боловсролын байгууллагын өөрийн онцлогт нийцсэн олон талт оролцоог хангасан бодлого, төлөвлөлтийн дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал бий болгох туршлагыг урамшуулах, нийтийн хүртээл болгох боломж бүрдэж байгаа юм.