Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээгээр өнгөрсөн шөнө Увс, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун хоножээ. Өнөөдөр нутгийн баруун болон зүүн хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй байх аж. Баруун, төв, зүүн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Говийн аймгуудын нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос 5-11 метр секунд байна.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар 14-22 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр 25-31 хэм, бусад нутгаар 18-21 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүл багасч, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

Энэ сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14, 15-нд зарим газрар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж