Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.30 цагт хуралдах байсан ч намын бүлгийн хуралдаантай давхацсан тул хуралдааны товыг 15.00 цаг хүртэл түр хойшлуулсан юм. Гэвч хуралдааныг дахин хойшлуулж, маргааш 09.00 цагт хуралдахаар болжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж