Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг өөрчиллөө

Улсын Их Хурлаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж. Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуй нэгжүүдээс бараа бүтээгдэхүүний дээж авахдаа тусгайлан акт бичиж тухайн барааны мөнгийг аж ахуй нэгжид олгож байхаар болсон байна. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллага бараа бүтээгдэхүүнээс шинжилгээнд хамруулахаар их хэмжээгээр авч явдаг гэсэн гомдол иргэдийн зүгээс гарч байгаа аж. Уг хууль нь 2011 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Мөн шинэчилсэн хуулинд улсын төсөвт орлого  оруулах чиг үүргийг хүлээхгүй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан нь хяналтын байгууллагын зорилгыг тодорхой болгож өгсөн гэж үзэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  мэдээлсэн.  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлж, шалгалт хийх явцад хүнээс хамаарсан, үзэмжээр шийдэх асуудал гарч байгаа болохоор энэ бүхнийг хуульчилж, холбогдох 13 хуулинд өөрчлөлт оруулсан байна. 

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж