Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Тэртээ 1933 оны аравдугаар сарын 15-нд Бүрд сумын нутагт төрсөн түүнийг Чингис, Хар цас, Хөх даалимбан тэрлэг зэрэг алдарт бүтээлээр нь Монголын төдийгүй гадаадын уншигчид андахгүй мэднэ. Түүний 80 насны ойг тохиолдуулан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүнийг энэ сарын 27-ны үдэш 17:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тус хүндэтгэлийн цэнгүүний тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд “Гал, зүрх хоёр” цомог дагалдах ажээ. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96366056, 99146056 дугаарын утсаар авах боломжтой юм.
Т.ДАРХАН