Монгол туургатны ширээний теннисний тэмцээн өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Монгол туургатны ширээний теннисний тэмцээн өндөрлөв

Монгол туургатны хүүхдийн наадмын ширээний теннисний тэмцээн есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд “Оч” клубт болж өнгөрлөө.

Монгол туургатны хүүхдийн наадам нь олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлийг хөгжүүлэх, “Нанжинь-2014” хүүхдийн олимпийн II наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой бөгөөд Монгол улсад хоёр дахь удаагаа зохиогдлоо.

Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 350 гаруй тамирчид жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол болон ширээний теннис гэсэн спортын найман төрөлд 80 гаруй багц медалийн төлөө өрсөлдөв.

Ширээний теннисний тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 30 гаруй тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдлөө. Ганцаарчилсан төрлийн охидод М.Дэлгэрмаа, хөвгүүдэд ӨМӨЗО-ын Du Jin Wei нар тэргүүлжээ. Харин багийн охидод Монгол улсын I баг, хөвгүүдэд ОХУ-ын Буриад улсын баг тэргүүлсэн байна.

Ингээд тэмцээний дүнг танилцуулбал:

Нэг бүрчлэн:

Охид:    
      
1. М.Дэлгэрмаа          
2. А.Анх-Эрдэнэ           
3. Б.Должинзуу, Г.Индра      

Хөвгүүд:

1. Du Jin Wei (ӨМӨЗО)
2. Данзанов (Буриад)
3. Н.Мөнхзориг, Г.Чулуудай


БАГ: Охид  
   
           
1. Монгол улсын 1-р баг          
2. Чингэлтэй дүүрэг         
3. Монгол улсын 2-р баг           

Хөвгүүд:

1. ОХУ-ын Буриад улсын баг
2. Монгол улсын 1-р баг
3. Эрдэнэт хотын баг

Байгууллагын дүн:       
           
1. Т.Энхтөр дасгалжуулагчтай Монгол улсын 1-р баг
2. Сергей дасгалжуулагчтай ОХУ-ын Буриад улсын баг
3. Жин Гоу Чанг дасгалжуулагчтай ӨМӨЗО тус тус эзэлсэн байна.

Монгол туургатны олон улсын хүүхдийн наадам 2009 онд манай
улсад анх удаа зохиогдож эхэлжээ. 2010 онд Хөх хотод, өнгөрсөн жил
Улаан-Үдэд зохиогдсон бол хоёр дахь удаагаа Улаанбаатар хотноо боллоо.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж