
“Энэхүү тэмцээний ард эх орны маань нэр хүнд, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа цуурайтуулах залуусын маань итгэл яваа тул бид бүх чадлаа дайчлах ажиллаж байна. Тиймээс салбар салбарын тэргүүлэгч, бизнесийн хүрээний байгууллагуудаасаа бид энэ нэр хүндтэй үүргийг биелүүлэхэд хамтран оролцож, ивээн тэтгэхийг урьж байна” гэж Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо, Тэмцээний зохион байгуулах хорооноос мэдээлсэн юм. Хамтран ажиллах байгууллагууд 9911-0454, 9911-6464 утсаар холбоо барих боломжтой.
Б.БИЛЭГ