цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд зарим газраар, 27-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.