Хуванцар сав ба эрүүл мэнд

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Хуванцар сав ба эрүүл мэнд

via Эрүүл амьдралын хөтөч

BPA (bisphenol-A) нь хуванцар
бүтээгдэхүүнүүд болох усны сав, хүнсний бүтээгдэхүүний лааз, хүүхдийн угж,
хоолны хуванцар сав гэх мэтийн хуванцарт агуулагддаг дотоод шүүрлийн үйл
ажиллагаанд (булчирхайнууд) сөргөөр нөлөөлдөг бодис юм. 1960-аад оноос
хуванцрын үйлдвэрлэлд хэрэглэгдэж эхэлсэн ба сөрөг нөлөөтэй нь сүүлийн үед
ихээр яригдсантай холбоотойгоор BPA-free гэсэн хуванцар бүтээгдэхүүнүүд ихээр
гарч ирэх болжээ. Ер нь дан ганц энэ бодис ч биш, өөр бусад хуванцрын гаралтай
бодисууд нь эстроген, андроген гэх мэт бэлгийн булчирхайн даавруудын эсрэг
үйлчилгээ үзүүлснээр нөхөн үржихүйн талын олон асуудлуудыг үүсгэхэд хүргэдэг.
Мөн пластик савтай бүтээгдэхүүнийг халаах үед эдгээр бодисууд ихээр ялгардаг учраас
хэрэглэсэн тохиолдолд халааж болохгүй.

Ер нь л эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй (зөн төрхийн өөрчлөлт, мэдрэлийн
тогтолцооны эмгэгүүд, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэгүүд, хүүхдийн өсөлтөнд
нөлөөлөх) нь батлагдсаар байгаа учраас хуванцараас, лаазалсан бүтээгдэхүүнээс
татгалзаж, шилэн, зэвэрдэггүй ган гэх мэт өөр савыг сонгож байгаарай.

Фэйсбүүкээр усанд орхисон савтай усаа битгий уугаарай гэсэн мэдээлэл яваад
байсан нь хуванцар халах үед үүсдэг дээрх бодисуудтай холбоотой байх нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж