Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Дээд шүүхийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдан авах ажиллагааны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулах юм байна. Харин сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материалыг Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд аравдугаар сарын 3-4-нд 09.00-17.00 цагийн хооронд хүлээн авах аж. Мөн Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон, Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хаягаар орж сонирхох боломжтойн зэрэгцээ 265045, 264493 дугаарын утсаар холбогдож лавлаж болох юм.
Г.ДАРЬ