Виндовсын Монгол бичгийн гарын
үндсэн байрлал
—————————————
Анхлан бичиж байгаа хүмүүст анхааруулахад
—————————————
МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД доорх формат хянагч буюу контроллёр хэрэглэгддэг.
[MVS] – Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
[NNBSP] – Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
[FVS] – Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
[ZWJ] – zero-width joiner –
[ZWNJ] – zero-width non-joiner – салангад үе, үсэг бичих
—————————————
[MVS] – Орхиц бичихдээ үгийн ард зай авалгүй [MVS] товч дараад мөн зай авалгүй
эгшиг үсгээ оруулна.
Виндовсийн үндсэн гарт монгол бичгийн У, Ү, О, Ө үсгийн байрлал нь доорх латин
үсгийн байрлалд оноогдсон байдаг.
У – V
Ү – U
О – W
Ө – O
"байрлал дээр оноогдсон байдгийг анхаараарай"
FVS1 FVS2 FVS3 гэсэн гурван янзын хувилбар сонгогч байдаг бөгөөд эдгээрийг
фонд-д агуулагдсан дүрмээр тодорхойлогдож гарахгүй байгаа үсгийн хэлбэрийг
гаргахад хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үсгийн өөр хувилбарыг харуулахад
хэрэглэнэ.
Үүний тулд тухайн үсгийн араас тохирох хувилбар сонгогчийг оруулж хэрэглэнэ.
Жишээ нь: "бичиг" гэж бичихдээ biqig[FVS1] "бичсэн" гэхэд
biqig[FVS1]sen гэх мэт…
Учир нь "И" үсгийг саармаг эгшиг гэж фонтын дүрмэнд оруулсан учраас
араас орж байгаа үгийн хэлбэрийг эр эсвэл эм Г байх эсэхийг тодорхойлж
чаддаггүй юм. Ийм учраас [FVS] дарж эр болон эм үсэг байх эсэх хувилбарыг
сонгож байгаа хэрэг юм.
NNBSP: Тийн ялгалын нөхцөлийг оруулахдаа "зай" авалгүй [NNBSP] товч
дараад мөн зай авалгүй тухайн нөхцөө оруулж зөв дүрслэгдэх болно.
Жишээ нь: Дээрх виндовсын үндсэн гараас оруулах латин үсгийн байрлалаар
үзүүлэхэд
Нэрлэх –
Харьяалах – [NNBSP]vn эсвэл [NNBSP]yin болон [NNBSP]v
Өгөх Орших -[NNBSP]du эсвэл [[NNBSP]tu
Заах – [[NNBSP]i эсвэл [NNBSP]yi
Гарах – [NNBSP]ece
Үйлдэх – [NNBSP]bar эсвэл [NNBSP]iyar
Хамтрах – [NNBSP]tai
Чиглүүлэх – Зай аваад vrvgv
[ZWJ] – zero-width joiner –
[ZWNJ] – zero-width non-joiner – үсгийг үгээс салангад үед үгийн эхэнд, дунд
болон адагт орох хэлбэрээр бичих боложийг олгоно мөн дүрмийн дагуу хувирч
байгаа үсгүүдийг хувиргаагүй хэлбэрээр харуулах үед мөн ашиглаж болно.
Жишээ нь: Саяхан гэдэг үгийг sayihan гэж бичих үед САЙХАН гэдэг үгтэй ижилхэн
давхар шилбэ болж хувирдаг бөгөөд үүнийг шийдэхийн тулд say[ZWNJ]ihan гэх
мэтээр бичнэ.